Saturday, April 13, 2013

Хичээл №1. Цагаан толгой

Leciono 1. Alfabeto


Эсперанто гэж юу вэ?

  • Энэ бол олон улсын хэл. Олон янзын үндэстнүүд харилцан ойлголцохдоо ашиглахад хамгийн тохиромжтой хэл юм.
  • Аль нэг улс гүрэнд харъяалагддаггүй. Хэл шинжлэлийн үүднээс үзэхэд энэ хэл харилцааны хэрэглүүрийн хувьд хэн нэгэнд давуу эрх олгохгүй, ярилцагчид тэгш эрхтэй.
  • Сурахад харьцангуй хялбар "дүрмийн" хэл. 

Эсперанто цагаан толгой

28 үсэгтэй. Үүнээс 5 нь эгшиг үсэг. Цагаан толгойн үсгийг салангид дуудахад монгол хэлэнд "э"-гээр амилуулж дууддаг бол Эсперанто хэлэнд "о"-гоор амилуулж дуудна: А, Бо, Цо, Чо, До гэх мэт.
Үсэг бүрийг үгийн хаана ч орсон яг л ижил дуудна. Өргөлт нь хойноосоо хоёр дахь эгшиг дээр байна.



A 
amo
хайр
Ĥ
ĥano
хаан
R
rapida
хурдан
B
bela
гоё, сайхан
I
infano
хүүхэд
S
salti
үсрэх
C
celo
зорилго, бай
J
juna
залуу
Ŝ
ŝipo
усан онгоц
Ĉ
ĉielo
тэнгэр
Ĵ
ĵurnalo
сэтгүүл
T
tago
өдөр
D
doni
өгөх
K
kafo
кофе
U
urbo
хот
E
egala
эрх тэгш
L
lando
газар, улс
Ŭ
aŭto
машин
F
facila
амар, хялбар
M
maro
тэнгис
V
vivo
амьдрал
G
granda
том
N
nokto
шөнө
Z
zebro
алаг тахь
Ĝ
ĝardeno
цэцэрлэг
O
oro
алт



H
horo
цаг
P
paco
энх тайван



 


Малгайтай үсэг 5 байгааг та анзаарсан байх, нэг нь дээшээ харсан малгай - Ĉ, Ĝ, Ĵ, Ŝ, Ŭ

Цагаан толгойн үсгийн дуудлагыг доорхи бичлэгээс үзээрэй.



 


No comments:

Post a Comment