Tuesday, February 18, 2014

Хичээл 4. 

Тодотгол

Нэр үгийг тодотгосон үгийн ард -а залгаж бичнэ. Жишээлбэл:

улаан алим - ruĝa pomo     сайн ном - bona libro

Олон тоо бол -aj залгана. Нэр үг, тодотгол аль аль нь олон тооны дагавартай байгааг анхаарна уу!  Монгол хэлэнд тодотгож буй үг нь ганц тоо, олон тоон дээр ижил хэлбэртэй байдаг билээ. 

Жишээ:


улаан алимнууд - ruĝaj pomoj     сайн номнууд - bonaj libroj

Хичээл 3.

Тусагдахуун

Эсперанто хэлэнд тусагдахууныг үгийн сүүлд -n дагавар залгаж бүтээнэ. Тусагдахуун гэдэг нь хэнийг? юуг? юу? гэсэн асуултад оногдоно. Жишээлбэл,

Би ном уншиж байна - Mi legas libron.

Би кофе ууж байна - Mi trinkas kafon.

Хүүхдүүд алим идэж байна - Infanoj manĝas pomojn.